![](/uploads/201309/news/thumb/f393fd93a8f60f84de0c3ed82d1d2bbf_x3.gif)
Хятадын блогеруудын дунд “бугуйн цагтай түшмэл” нэрээр алдаршсан Шэньси мужийн үйлдвэрлэлийн аюулгүй байдлын удирдах газрын тэргүүн Ян Да Цай авилгын хэргээр шүүхийн хаалга татлаа.
Түүний үнэтэй бугуйн цагтай зураг цахим хэрэгслээр тарсны дараа үйл ажиллагаанд анхаарал тавих болсон юм. Хятадын интернет хэрэглэгчдийн үзэж байгаагаар даруухан цалинтай түшмэл ийм үнэтэй зүйлийг авах боломжгүй ажээ. Шүүгчид төрийн албан хаагч их хэмжээний хөрөнгийг хууль ёсоор олж авч чадахгүй хэмээн таамаглаж байна. Харин Ян Да Цай өөрт байгаа ихэнх үнэт зүйлүүддээ тайлбар хийхдээ найз нөхдийнхөө өгсөн бэлэг гэжээ.
Гэвч мөрдөн байцаалтын үеэр бизнесийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахыг хүссэн компаниудаас авилга авч байсан нь тогтоогджээ. Нийт авилгын хэмжээ 250 мянган юань хүрсэн бөгөөд ялын тогтоолыг хоёр жилийн дараа гүйцэтгэхээр болсон байна. БНХАУ-д энэ мэт авилга авдаг түшмэдүүдтэй тэмцэх хүчтэй хэрэгсэл нь интернэт болжээ.
Бугуйн цагтай түшмэл ял сонслоо | ||
Үзсэн: 1068 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.