Шууд Chart

Японы Эдийн засгийн байгууллагуудын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2015-08-26 10:53:01

УИХ-ын дарга З.Энхболд Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо “Кэйданрэн”-ны ерөнхийлөгч С.Сакакибара тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.

УИХ-ын дарга төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, гуравдагч хөрш Япон Улстай бүх талын харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Монгол Улс Япон Улстай хөгжүүлж буй харилцаанд өндөр ач холбогдол өгдөгийг тэмдэглэн хэллээ. Мөн тэрээр энэхүү “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” буюу EPA нь манай улсын хувьд ийм төрлийн анхны хэлэлцээр юм. Япон Улсын хувьд 12 дахь хэлэлцээр. Хэлэлцээрийг Япон Улстай байгуулснаар манай улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн орох боломж нээгдэхийн зэрэгцээ "Гуравдагч хөрш"-ийн бодлогыг эдийн засгийн агуулгаар баталгаажуулахад томоохон хувь нэмэр болохыг онцлон тэмдэглээд, “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Их Хурал хэд хэдэн хуулийг өөрчлөхөөр байгаа. Эдгээр хуулиудыг ойрын хугацаанд хэлэлцэн шийдвэрлэнэ гэлээ.

 
 
Ноён С.Сакакибара УИХ-ын даргыг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Монгол, Японы эдийн засгийн форумд оролцохоор өргөн бүрэлдэхүүнтэй ирснээ танилцуулав. Мөн тэрээр “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг хурдан, шуурхай хүчин төгөлдөр хэрэгжүүлж эхлүүлэхээр ажиллаж байгаагаа дуулгасан юм.
 
Японы Эдийн засгийн байгууллагуудын холбооны төлөөлөгчид хөрөнгө оруулалтын талаар болон дулааны цахилгаан станцын төслийн талаар саналаа хэлж, УИХ-ын даргаас сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Японы Эдийн засгийн байгууллагуудын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 554 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй