Шууд Chart

Хүүхдийн живх 100 жилийн дараа байгалд шингэдэг

2013-09-06 15:56:43

Нэг хүүхэд хоёр нас хүртлээ 2000-8000 живх хэрэглэдэг гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа байдаг . 2013 оны эхний долоон сарын байдлаар 46 мянган хүүхэд төрсөн гэвэл жилдээ ойролцоогоор 184 саяас 400 сая живх хог хаягдал болж байна гэсэн үг. 

Тухайлбал живх 100 жилийн турш байгал дээр усташгүй хог хэвээр үлдэж байна. Тийм ч учраас манайхан сүүлийн үед живхэнд авах арга хэмжээний талаар хөндөж эхэллээ. Живх оруулж ирдэг компаниудад онцгой албан татвар ноогдуулах болон хэрэглэсэн живхээ ил задгай хаясан асран хамгаалагчдад торгууль ноогдуулах уу гэх мэтээр яригдаж байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Хүүхдийн живх 100 жилийн дараа байгалд шингэдэг  
Үзсэн: 1856 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй