Шууд Chart

“Эрдэс баялгийн биржийн тухай хууль”-ийн төслийг хэлэлцлээ

2015-08-27 15:14:03

Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Уул уурхайн хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн бодлогын зөвлөл наймдугаар сарын 24-нд хуралдаж, “Эрдэс баялгийн биржийн тухай хууль”-ийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Төсөл боловсруулах ажлын хэсгээс дээрх хуулийн төслийн талаар танилцуулга хийж, зөвлөлийн гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

“Эрдэс баялгийн биржийн тухай хууль”-ийн төслийг Хорооны Уул уурхай, хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн бодлогын зөвлөлийг гишүүд бүгд дэмжиж, хуулийн төслийн зүйл заалтуудад оруулах механик өөрчлөлтийн талаар гишүүд саналаа бичгээр ажлын хэсэгт ирүүлэхээр тогтлоо гэж Санхүүгийн зохицуулах хорооны Уул уурхай, хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн бодлогын зөвлөлөөс мэдээллээ.


“Эрдэс баялгийн биржийн тухай хууль”-ийн төслийг хэлэлцлээ  
Үзсэн: 532 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй