Шууд Chart

“Хуримтлал ба иргэдийн оролцоо” сэдэвт чуулга уулзалт үргэлжилж байна

2015-08-27 15:16:59

Азийн хөгжлийн банкны шугамаар хэрэгжүүлж байгаа “Ядуу иргэдэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд хуримтлалын бүлгийн үйл ажиллагааг дэмжих, сурталчлах зорилготой “Хуримтлал ба иргэдийн оролцоо” сэдэвт чуулга уулзалт өнөөдөр "Blue Sky" цогцолборт эхэллээ.

Чуулга уулзалтаар хуримтлал үүсгэх боломж, хуримтлалыг өсгөх, удирдах болон ач тусын талаар хэлэлцүүлэх юм. Энэхүү арга хэмжээний үеэр Монголд үйл ажиллагаа явуулж буй хуримтлалын бүлгийн төлөөлөл өөрсдийн үйл ажиллагааны талаар танилцуулахаас гадна энэ чиглэлээр олон улсад ажилласан Тайланд, Тайвань улсын туршлагатай зөвлөхүүд Азийн орнуудын туршлагаас хуваалцаж санал зөвлөмж өгөх юм. Хоёр өдрийн турш явагдах уг арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хороо, арилжааны банкуудын төлөөлөл, Хадгаламжийн даатгалын корпораци, Хот байгуулалтын мэдээлэл судалгааны төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, хуримтлалын бүлгийн төлөөлөл, иргэд хамрагдаж байна.

Хуримтлалын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах уг арга хэмжээ нь иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна  гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


“Хуримтлал ба иргэдийн оролцоо” сэдэвт чуулга уулзалт үргэлжилж байна  
Үзсэн: 642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй