![](/uploads/201508/news/thumb/d405653e8fe41cd3b770231b3fc46c21_x3.jpg)
Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны наймдугаар сарын 05-ны өдрийн 335 тоот тогтоолоор “Эрчим инженеринг” ХХК-ийн 500.0 сая төгрөгийн үнийн дүн бүхий 50,000 ширхэг “Эрчим бонд” өрийн хэрэгслийг бүртгэсэн. Тус өрийн хэрэгсэл нь наймдугаар сарын 21-нд Монголын хөрөнгийн бирж дээр амжилттай арилжаалагдлаа. “Голомт банк” ХХК нь “Эрчим инженеринг” ХХК-ийн андеррайтераар нь ажиллаж, 10.000 төгрөгийн нэрлэсэн үнэ, зургаан сарын хугацаатай жилийн 18.5 хувийн хүүтэй, Монголын анхны 100 хувь даатгагдсан Эрчим бондыг олон нийтэд хямдруулсан үнээр нээлттэй санал болгосон юм.
Анхдагч зах зээлийн арилжаагаар Эрчим бондыг худалдаж авах нийт 2,4 тэрбум төгрөгийн захиалга ирсэн нь нийлүүлэлтээсээ 4,7 дахин давсан байна. Энэхүү бонд нь хөрөнгө оруулагчдын хувьд шинэ бүтээгдэхүүн бөгөөд бондыг худалдан авсан өдрөөс эхлэн эзэмших эрх үүсч, хүү тооцогдож эхлэх юм.
Ахдагч зах зээлийн арилжаа амжилттай явагдсан тул “Голомт банк” ХХК аас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрлийг өглөө. Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлсэнээр хөрөнгө оруулагчид өөрийн эзэмшлийн өрийн хэрэгслээ худалдах замаар эргэлтэд оруулах, улмаар анхдагч зах зээлээс худалдан авч чадаагүй хөрөнгө оруулагчид тэдгээрийг худалдан авах боломж нээгдэх юм.
Хорооны зүгээс хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэхэд онцгой анхаарч байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүд дээрх төрлийн болон бусад санхүүгийн хэрэгсэл гаргах замаар хөрөнгийн эх үүсвэр татах бүрэн боломжтой юм гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Эрчим бондын хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэхийг зөвшөөрлөө | ||
Үзсэн: 635 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.