Шууд Chart

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 20 тэрбум төгрөг цуглана

2015-09-01 13:55:27

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаас улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн жагсаалтыг баталлаа. Жагсаалтад багтсан хуулийн этгээдийн төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд, Уул уурхайн сайд нарт тус тус даалгажээ. 

 

Уул уурхайн салбараас орох орлогоос орон нутгийн төсөвт төвлөрүүлэх хэмжээг зохистой хэмжээгээр нэмэгдүүлэх зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ баталсан. Улмаар уг хуулиар томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг хассан зөрүүний 30 хувийг орон нутагт төвлөрүүлэхээр тусгаж, хуулийн этгээдийн жагсаалт батлах эрхийг Засгийн газарт олгосон. Хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газраас баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
 
Урьдчилсан тооцоогоор аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 20 орчим тэрбум төгрөг төвлөрөхөөр байна.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 20 тэрбум төгрөг цуглана  
Үзсэн: 606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.115.xxx [202.21.115.xxx] 2015-09-02 16:52
yunaas ashigt maltmal ashiglasan tolboriig hasaad, ternii 30 huviig tootschihvoo???? hen neg ni delgerengui tailbarlaj ogooch?

Бидэнтэй нэгдээрэй