Шууд Chart

Өнөөдөр болох үйл явдлууд

2013-09-09 08:37:25

08:00 цагт Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн Хангарьд ордны 14 давхарт эхэллээ. Шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл сонсоно.

09:00 цагт Баянзүрх дүүргийн II хорооны 45 дугээр цэцэрлэгт Азийн хөгжлийн банкны Ядуурлыг бууруулах Япон улсын сангийн буцалтгүй тусламжаар ”Гэр цэцэрлэг” байгуулсныг хүлээлгэн өгнө.
 
 
10:00 цагт Нийслэлийн ЗДТГ, МУЗГ-ын Тусгай сан Цэвэр агаарын сан, Нийслэлийн агаарын чанарын алба болон Улаанбаатар-Цэвэр агаар төсөл хамтран гэр хорооллын айл өрхтэй хамгийн ойр ажилладаг 7 дүүргийн 880 хэсгийн ахлагч нарыг оролцуулсан зөвлөгөөн Монголын хүүхдийн ордонд болно. Зөвлөгөөнөөр 2013-2014 оны халаалтын улиралд хэсгийн ахлагч нартай хамтарч бүрэн шаталттай зуухыг гэр хорооллын иргэдэд хэрхэн борлуулах талаар танилцуулна.

11:00-17:00 цагийн хооронд Европын холбоо болон гишүүн орнуудаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаарх үзэсгэлэн Гадаад харилцааны яамны “Номин” танхимд болно.

11.00 цагт Монгол Ньюс мэдээллийн төвд Гэмтлийн улмаас бүрэн хараагүй болох эрсдэлд ороод буй иргэн П.Даваасумъяа Монголын ард түмэндээ хандан хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:00 цагт Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд Шувуу ажиглах аялалыг хөгжүүлэх зорилгоор бүтээсэн “Монгол орны шувууны фото лавлах” номыг олон нийтэд танилцуулах үйл ажиллгаа болно. Аялал жуучлалын газар, шувуу судлалын мэргэжилтэн оролцоно.

11:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Испани, Аргентин, Грек, Пакистан Улсаас хавсран суух элчин сайдууд ИЖБ-ээ өргөн барина. 9 хөлт цагаан тугт ёслолын танхимд болно.

11.30 цагт Монгол Ньюс мэдээллийн төвд “Их Хөгсү-2” Ойрад түмний урлагийн их наадмын талаарх мэдээллийг сонирхоорой.

12.00 цагт Монгол Ньюс мэдээллийн төвд Язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож гранпри шагнал хүртсэн “Домог” хамтлагийнхан болон Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам нарын уран бүтээлчид сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

 

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Өнөөдөр болох үйл явдлууд   
Үзсэн: 1110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй