Дэлхийн тэргүүлэгч IT компаниуд хүн төрөлхтний зохиосон ховор, содон бичгийн дурсгалыг авч үлдэхийг зорьж байна. Энэхүү төслийн хүрээнд Өндөр гэгээн Занабазарын зохиосон Соёмбо болон хэвтээ дөрвөлжин үсгийг цахим ертөнцөд нэвтрүүлэхээр болжээ. Гэхдээ сайтар судлаж, сайн бэлтгэсний дараа, тэг зурлагын алдаагүй, кодолсон нөхцөлд нэвтрүүлэх нь зүйтэй гэж судлаачид үзэж буй юм байна.
Мартагдах дөхсөн зарим бичиг үсгийг компьютер, гар утсанд суулган ашиглаж эхлэх нь мөхөхөөс хамгаалах бас нэг гарц байж болох юм. Санскрит, Төвд, Монгол хэлээр ном судар бичихэд зориулан зохиосон Соёмбо үсэг, түүний хурдан бичлэгийн хэлбэр хэвтээ дөрвөлжин үсгийг юникодод оруулах төслийг Энэтхэгийн эрдэмтэн Аншуман Пандей боловсруулжээ. Харин төслийг эхлүүлэх гэж яарахаас илүүтэй бүх зүйлийг чамбайруулж, алдаа мадаггүй болсон хойноо хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг судлаачид сануулж байна. Энэхүү төсөлд Монгол, АНУ, Японы судлаач эрдэмтэд, Монголын болон олон улсын стандартчилал хэмжилзүйн газар, хэл бичиг, компьютерийн мэргэжилтнүүд хамтран ажиллаж байгаа юм.
| Соёмбо, хэвтээ дөрвөлжин үсгийг цахимд нэвтрүүлнэ | ||
| Үзсэн: 2408 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.