Шууд Chart

Сирийн цэргийн ажиллагааны эсрэг санал өгөхийг уриалсан реклам гаргажээ

2013-09-09 09:00:37

Энэ сарын 8-ны өдөр Ерөнхийлөгч Барак Обамагийн Сирид цэргийн байлдааны ажиллагаа эхлүүлэх төлөвлөгөөг эсэргүүцсэн жагсаал АНУ-ын томоохон хотууд болох  Нью-Йорк, Вашингтон, Индианаполис, Чикаго боон Бостонд боллоо. Энэ жагсаалд Сири гаралтай хүмүүс идэвхтэй оролцсон байна. Тус улсын хүн амын ихэнх иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүн Сирийн дотоод мөргөлдөөнд цэрэг байлдааны ажиллагаа явуулах төлөвлөгөөг дэмжихгүй байгааг харуулжээ.
 
Түүнчлэн MoveOn.org либерал бүлгийн идэвхтэнүүд тус улсын телевизэд Сирийн цэргийн ажиллагааны эсрэг санал өгөхийг уриалсан реклам гаргажээ. Реклам нь MSNBC телевизийн нэвтрүүлгээр долоо хоногийн турш гарах аж. 9-р сарын 10-нд ерөнхийлөгч Барак Обама Сирийн асуудлаар мэдэглэд хийх үед уг реклам нь олон удаагийн давталтаар цацагдах ёстой юм байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Сирийн цэргийн ажиллагааны эсрэг санал өгөхийг уриалсан реклам гаргажээ  
Үзсэн: 1001 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй