![](/uploads/201309/news/thumb/b549e5353cf3526e7af42197662d2bb8_x3.gif)
2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөний хяналтын камераар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочид хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн. 2013 оны 9 дугаар сарын 4-ний байдлаар нийт 14706 иргэн торгуулийн баримтжуулсан хуудас хүлээн авсан байна. Үүнээс гэрлэн дохионы зөрчил 4187 бол, хурд хэтрүүлсэн 10519 тээврийн хэрэгсэл байна. Эдгээр дүрэм зөрчсөн иргэдийн тал хувь ньторгуулийн мөнгөө төлж нийт 74,780,000 төгрөгийг Нийслэлийн төрийн санд тушаасан байна. Түүнчлэн хаяг нь тодорхойгүйгээс 1168 торгуулийн хуудсыг Замын хөдөлгөөний удирдлагын төвд “Монгол Шуудан” ТӨХК-иас буцаан өгчээ.
Дүрэм зөрчсөн иргэдийн 74,780,000 төгрөгийг Нийслэлийн төрийн санд тушаажээ | ||
Үзсэн: 1361 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.