![](/uploads/201509/news/thumb/bcb074c691249ebaa51b0dac0a86b76a_x3.jpg)
13 дахь удаагийн “Дисковер Монголиа” чуулга уулзалт Улаанбаатар хотноо болж байна. Энэ удаагийн чуулга уулзалт “Популизмгүй уул уурхайн төлөө” уриан дор зохиогдож байгаагаараа онцлог. Дээрх уриан дор зохион байгуулж байгаа чуулга уулзалтын талаар “Дисковер Монголиа” чуулга уулзалтыг зохион байгуулагч н.Билгүүн ингэж тайлбарлаж байна.
Өнөөдрийн хуралдаанаар уул уурхайн салбарын хөрөнгө, санхүүгийн орчны төлөв байдал, орон нутаг, нийгмийн харилцаа, байгаль орчны асуудал, эрдэс боловсруулалт, мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо, хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцэж байна.
“Дисковер Монголиа-2015” чуулганы төгсгөлд “Эрдэнэс Монгол” компани Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургууль, Монгол дахь Америкийн их сургуулиудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах юм.
“Дисковер Монголиа” 13 дахь удаагийн чуулга уулзалт болж байна | ||
Үзсэн: 738 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.