Улс орон даяар ургац хураалт болон хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа, ногоо хадгалах, нөөшлөх ажил эрчимтэй өрнөж байна. Энэ үетэй холбогдуулан мэргэжлийн хяналтын ерөнхий газраас болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нөөшилсөн хүнс үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа, технологи , бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг шалгаж байна. Шалгалтад улсын хэмжээнд нөөшилсөн хүнсний үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэд хамрагдах бөгөөд бүтээгдэхүүний стандарт, чанар аюулгүйн үзүүлэлтийг бүрэн хангасан эсэхийг сүүлийн нэг жилийн байдлаар хянаж, судалгаа гаргах юм. Өнгөрсөн онд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 81.5 хувь нь их, буюу дунд эрсдэлтэй дүгнэгдсэн байна. Мөн өмнөх жилд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгалтанд хамруулаагүй, жижгээр савласан кимчи, салат зэрэг бүтээгдэхүүний техникийн ерөнхий шаардлага, стандарт хангаагүй, технологийн дамжлага дундын хяналтгүй 50 гаруй үйлдвэрлэгч бүртгэгдсэн. Тэдний ийнхүү дутуу дулимаг ажиллаж байгаа нь хяналтын анхан шатны лабораторитой холбоотой гэнэ.
Нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг шалгаж байна | ||
Үзсэн: 4302 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.