![](/uploads/201509/news/thumb/07581bb10b9cfad26c8878cf3c523925_x3.jpg)
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Газрын ундраа” ХХХ-ийн тариан талбайд очиж улаан буудайн ургацын байдалтай газар дээр нь танилцаж, тариаланч, механикжуулагчидтай уулзаж ярилцлаа.
2300 га эргэлтийн талбайтай, жилдээ 1200 орчим га талбайд улаан буудай тариалдаг тус компани өөрийн бүсэд нутагшсан дютесценз 936, Дархан 34, Алтайский 90 сортын үрээр тариалдаг гэж компанийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцууллаа. 2001 оноос Дархан 34 сортыг үржүүлэн өөрийн үртэй болсон бөгөөд энэ элит үр нь ганд тэсвэртэй, тогтвортой арвин ургацтай, гурилын гарц болон чанар сайн үнэлэгддэг байна.
Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ажиллалаа | ||
Үзсэн: 611 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.