Шууд Chart

Говьсүмбэр аймгийн V сургуулийг шинэ тоног төхөөрөмжөөр хангав

2015-09-07 11:24:49

Говьсүмбэр аймгийн үндэсний V сургуулийг энэ сарын 5-ны өдөр шинэ сандал,  ширээ, гал тогооны тоног төхөөрөмжүүдээр хангасан байна. Тодруулбал, тус сургуульд БСШУ-ны яамны хөрөнгө оруулалтаар 340 хүүхдийн цоо шинэ сандал, ширээ, сургуулийн гал тогоонд гурил зуурагч, мах хэрчигч машин, аяга таваг угаагч, ариутгагч, нэг ээлжиндээ 380 бууз жигнэх жигнүүр, өндөр хүчин чадлын цахилгаан зуух зэргээр хангаж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлжээ.

Шинэ тоног төхөөрөмж угсрах болоод Улаанбаатараас татаж авчрах тээврийн хөлсийг  сурагчдын эцэг, эх гаргасан байна.
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Говьсүмбэр аймгийн V сургуулийг шинэ тоног төхөөрөмжөөр хангав  
Үзсэн: 540 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй