Шууд Chart

1984-1994 онд төрсөн иргэд төрөлтийн түүхээ авах боломжтой

2015-09-07 15:41:51

Эрүүл мэндийн салбарын зарим баримт бичгийг тодорхой хугацааны дараа устгах журам байдаг. Тухайлбал, өвчтөний түүхийг 50 жил, төрөлтийн түүхийг 20 жил хадгалаад устгадаг байна.
Төрөлтийн түүх гэдэг бол тухайн хүний хувьд болон түүний гэр бүлд маш үнэ цэнэтэй, дурсгалтай чухал баримт. Тиймээс үүнийг устгалгүйгээр эзэнд нь хүлээлгэн өгдөг болж байгаа юм.

Төрөлтийн түүхэнд тухайн иргэний төрсөн цаг хугацаа, биеийн жин, өндөр, төрөлтийн үйл явц гээд бүхий л мэдээлэл хадгалагддаг бөгөөд хамгийн гол нь хүйн ээжийн нэр тэнд байдаг ажээ.

Өнөөдөр хадгалах хугацаа нь дууссан буюу 1984-1994 оны төрөлтийн түүхийг төрүүлсэн эх, төрсөн хүүхдүүдэд нь гардуулж өгөх ёслол боллоо. Тухайн үед төрөх эмнэлгийн ачаалал их байсан учраас эмч нар тун ч завгүй ажилладаг байсан. Тиймээс эх баригч эмчдээ олигтой талархал илэрхийлж амжаагүй гэж 20 гаруй жилийн өмнө энэ эмнэлэгт төрж байсан эхчүүд ярьж байна.

Мэдээний дэлгэрэнгүйг 20:00 цагийн "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзнэ үү. 
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

1984-1994 онд төрсөн иргэд төрөлтийн түүхээ авах боломжтой  
Үзсэн: 15068 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2015-09-08 08:02
80 Оных яахын би ч бас түүхээ авч хүйн ээжээ олмоор байна шдээ
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-09-08 07:43
95 onii eheer tursun ni yahin? 20n jil bolchlo shd
89.24.97.xxx [89.24.97.xxx] 2015-09-08 01:21
Todorhoi hariult ugnu uu .haana hentei uulzaj avah ve
49.0.187.xxx [49.0.187.xxx] 2015-09-07 22:01
хөдөө орон нутагт төрсөн бол яах бол яг оновчтой үнэн мэдээлэл өгөх хүн байна уу.
43.242.243.xxx [43.242.243.xxx] 2015-09-07 21:39
tursunii gerchilgee bas card n deer n baidaggu yumuu ?
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2015-09-07 21:14
1-r turuh uguud ehelseen. Archiviin ajiltand ni handaarai
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2015-09-07 20:46
Medeegeer ch gesen haanaas olj avahiig n helsenguishdee, haanaas avhiin bee?
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2015-09-07 18:49
20.00tsagaas medee uzeldee. teruugeer delgerengui yrih blguu dee
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2015-09-07 17:23
заавал олж авнаа
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-09-07 17:09
Хаанаас яаж олж авах юм бэ. Өмнө дуулаагүй юм байна. Хэзээ ийм шийдвэр гараад тараагаад өгчихөө вэ?
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-09-07 16:43
humuus yum asuugaad bhd hariu bicheech.tal dunduur yum hiihee bolioch
202.131.242.xxx [202.131.242.xxx] 2015-09-07 16:35
Мэдээллээ бүрэн бичиж нийтэлж байгаа чээ. Хаанаас, хэнээс яаж төрсний түүхээ авах юм бэ??? Ядаж утасны дугаар, хаяг байдаггүй юм уу???
119.40.98.xxx [119.40.98.xxx] 2015-09-07 16:32
ямар шугамаар хаанаас яаж авах вэ
119.40.98.xxx [119.40.98.xxx] 2015-09-07 16:31
ямар шугамаар хаанаас яаж авах вэ?
202.55.180.xxx [202.55.180.xxx] 2015-09-07 16:31
1984 onoos omnoh ni yah we. haanaas yaj ochij ymar bichig barimttai awah we. zowolgoo ogooch
183.177.97.xxx [183.177.97.xxx] 2015-09-07 16:28
1984-с хойших нь яах билээ
203.91.112.xxx [203.91.112.xxx] 2015-09-07 16:26
haanaas avah be avah yumsan
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2015-09-07 16:16
төрүүлсэн, төрсөн эмнэлэг дээрээсээ очиж авдаг байна уу?
202.170.71.xxx [202.170.71.xxx] 2015-09-07 16:16
энэ түүхээ тэгээд хаанаас яаж олж явах юм вэ.

Бидэнтэй нэгдээрэй