Шууд Chart

Дэлхийн II дайны талбарт сураггүй болсон дайчдын булшийг хайж байна

2015-09-07 16:41:37

Буриадын эрэл хайгуулын Рысь багийнхан сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн II дайны талбарт сураггүй болсон дайчдын булшийг хайх ажиллагаа явуулж байна. Тэд өнгөрсөн зун Дорнод аймгийн Халхын гол орчмын тулалдаан болсон хэсэгт ажиллаж тэр үеийн түүхийг өгүүлэх зэвсэг хэрэглэл, эд өлгийн зүйлүүдийг олж Сүмбэр сумын музейд хүлээлгэн өгчээ.

Рысь экспедицийн хамгийн гол зорилго бол дайны хүнд жилүүдийн бодит үнэнийг хойч үеийн залууст ойлгуулж, энэ гашуун сургамжийг мартуулахгүй, бүдгэрүүлэхгүй байхад чиглэдэг. Тиймээс ч энэ удаагийн экспедицэд  эрдэм шинжилгээний 15 ажилтнаас гадна дунд сургуулийн хэд хэдэн сурагч оролцжээ.

Дашрамд өгүүлэхэд, Халх голын дайнд Японы 75 мянган цэрэг, 500 гаруй зэвсэг, 182 танк, 300 гаруй онгоц, Монголын талаас 57 мянган хүн, 498 танк, 385 хуягласан машин, 542 зэвсэг, 500 гаруй онгоц оролцож байсан гэсэн баримт байдаг билээ.
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн II дайны талбарт сураггүй болсон дайчдын булшийг хайж байна  
Үзсэн: 528 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй