Шууд Chart

Бөөр, давсагны хорт хавдартай 30 хүнд хагалгаа хийнэ

2015-09-07 17:21:07

АНУ-ын сайн дурын эмч нар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт долоо хоногийн турш ажиллахаар иржээ. Тэд бөөр, давсагны хорт хавдартай, Монголд хагалгаа хийлгэх боломжгүй байсан 30 өвчтөнд мэс засал хийхээр төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар 12 хагалгааг амжилттай хийгээд байгаа аж.

Монголчуудын түгээмэл өвчлөлийн гуравдугаарт, хэвтэн эмчлүүлэгчдийн тэргүүлэх шалтгаан нь бөөрний эмгэг байдаг. Улсын хэмжээнд хийгддэг бөөрний мэс заслыг 100 хувь нэгдүгээр эмнэлэг дагнан гүйцэтгэдэг гэж болно. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд энэ төрлийн 1900 орчим хагалгаа хийжээ. 

Түүнчлэн өнгөрсөн жил нэгдүгээр эмнэлэг 80 хүнд бөөрний хавдрын, 70 хүнд давсагны хавдрын хагалгаа хийсэн байна.  Мэдээний дэлгэрэнгүйг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзнэ үү.
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бөөр, давсагны хорт хавдартай 30 хүнд хагалгаа хийнэ  
Үзсэн: 1586 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-09-07 18:08
tonog tuhuurumj l gehees manai emch nar bol mundag shte

Бидэнтэй нэгдээрэй