Шууд Chart

“Буянт-Ухаа 1”-ийн сугалаанд бүдэрсэн иргэд “Буянт-Ухаа 2”-т байртай болох боломжтой

2015-09-07 18:25:02

Өнөөдрөөс “Буянт-Ухаа 2” хороолол захиалгаа авч эхэлсэн. Энэ  удаад иргэд хоёр болон гурван өрөө байраас сонголт хийнэ.  Гэхдээ эхлээд “Буянт-Ухаа 1” хорооллоос байр авахаар бүртгүүлсэн ч сугалаанд бүдэрсэн иргэд сонголтоо хийж, байраа  баталгаажуулах юм байна.

Тэдний хувьд “Буянт-Ухаа 2” хорооллын байрны метр квадратын сонголт,  урьдчилгаа төлбөрийн хувьд илүү боломжийн болсон байгааг онцолж байна. “Буянт-Ухаа 1” хорооллоос байр авч чадаагүй 4395 иргэн байгаа бөгөөд тэд "Буянт-ухаа 2" хорооллын 6500 айлын орон сууцны 50 хувьд нь сонголт хийх ажээ.

“Буянт-Ухаа 2” хороололд байр сонгох иргэд байрны баталгаажуулалтаа хийсний дараа тав хоногийн дотор урьдчилгаагаа дансанд байршуулах бөгөөд хэрвээ иргэдийн банкны зээл бүтэхгүй бол тухайн байрыг дараагийн иргэнд нээлттэй болгож, баталгаажуулалтыг цуцлах гэнэ.
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Буянт-Ухаа 1”-ийн сугалаанд бүдэрсэн иргэд “Буянт-Ухаа 2”-т байртай болох боломжтой  
Үзсэн: 438 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй