![](/uploads/201509/news/thumb/49596211168f9ec1c5b08cacf11814ef_x3.jpg)
ОХУ руу визгүй зорчдог болсноос хойш манай улсаас 120 гаруй мянган иргэн Улаан-Үд хотод очиж худалдан авалт хийжээ. Энэ нь тус хотод жижиг, дунд үйлдвэрлэл, жижиглэнгийн худалдаа сэргэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм байна. Тиймээс цаашдаа хил дамнасан худалдаа үйлчилгээг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах асуудал Нийслэлийн Засаг даргын айлчлалын хүрээнд яригдлаа.
Цаашдаа хоёр хот өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гадна жижиглэнгийн худалдааны экспорт, импортыг хөгжүүлэх, аль аль талдаа эдийн засгийн хүндрэлээ нөхөж хамтран ажиллах боломжтой. Тиймээс энэ чиглэлд хэрхэн хамтрах тал дээр хоёр хотын дарга уулзаж санал солилцсон.
Мөн Улаан-Үд хотод хоёр хотын бизнесийн төлөөлөгчдийн дугуй ширээний уулзалт болсон. Хоёр талын бизнес эрхлэгчид зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн түүний дотор улаанбуудай, гурил, мах махан бүтээгдэхүүнийг харилцан экспортолж, импортлох талаар тохиролцлоо.
Хоёр хотын иргэд, байгууллагын хамтын ажиллагаа сэргэж байгаатай холбогдуулан Улаан-Үд хотод Улаанбаатарын соёл, мэдээллийн төвийг байгуулах асуудал яригдаж байна. Мөн Улаанбаатар хотын зам дэд бүтцийг хөгжүүлэхэд Улаан-Үд хотоос дэмжлэг туслалцаа авах тал дээр ч талууд санал тохиролцсон юм.
Манай 120 мянга гаруй иргэн Улаан-Үд хотоос худалдан авалт хийжээ | ||
Үзсэн: 621 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.