Сонгуулийн тухай хуулийг зайлшгүй өөрчилж, шинэчлэх хэрэгтэй гэдэг байр суурин дээр нэгдсэн улс төрийн намууд ажлын хэсэг байгуулан, анхны хурлаа өнөөдөр хийлээ. Намууд сонгуулийн хуулийн шинэчилсэн төслийг УИХ-ын намрын чуулганд өргөн барихаар төлөвлөж байна.
Сонгуулийн хуулийг өөрчилж, шинэчлэхэд бага хугацаа үлдээд байгаа учраас хуулийн шинэ төслийг маш богино хугацаанд амжиж боловсруулах шаардлага үүсээд байгааг хэлж байна. Сонгууль болохоос өмнөх 6 сарын хугацаанд сонгуулийн хуулийг өөрчлөх, шинэчлэх нь хуулиараа хориотой байдаг тул энэ ондоо амжиж шинэчилсэн хуулийг батлуулах шаардлагатай. Хуулийн төслийг боловсруулахад ердөө 10, 11 дүгээр сар л үлдээд байгааг ажлын хэсгийн ахлагч Монгол Ардын Намаас мэдээллээ.
Сонгуулийг шударга зохион байгуулж, явуулах, хяналтын тооллогыг заавал хийдэг байх, сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааг ижил тэгш хэмжээнд, одоо байгаагаас илүү тавиу хугацаанд хийдэг байх зэргээр хуульд өөрчлөлт оруулахаар улс төрийн намуудын байр суурь нэгдэж байна. Харин сонгуулийн тогтолцооны хувьд өөр өөр байр суурьтай байна.
2016 оны сонгуулиас өмнө амжиж батлуулахаар төлөвлөсөн сонгуулийн хуульд өөрчлөлт, шинэчлэлт хийх улс төрийн намуудын ажлын хэсэгт Монголд үйл ажиллагаагаа явуулдаг 22 нам хамтарахаа мэдэгдсэн. Гэхдээ өнөөдөр ажлын хэсгийн анхны хурлын ирц 70 орчим хувьтай байлаа.
| Намуудын ажлын хэсэг хуралдав | ||
| Үзсэн: 355 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.