Шууд Chart

Жуулчдын тоо буурчээ

2015-09-08 16:34:25

Манай орныг зорих жуулчдын тоо буурсан үзүүлэлттэй гарчээ. Учир нь өнгөрсөн онд 390 гаруй мянган жуулчин Монголд ирсэн байна. Энэ тоог 2015 оны мөн үетэй харьцуулахад 2.6 хувиар буурчээ. Үүнийг өмнөд хөршөөс манай орныг зорих жуулчдын тоо 10 хувиар буурсантай холбоотой гэж салбарын яамнаас үзэж байна. Түүнчлэн бусад буурах шалтгаан нь үйлчилгээний чанар, соёл, агаарын тээвэртэй шууд холбоотой гэж Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаанд оролцогчид хэлж байгаа юм.

Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаанаас аялал жуулчлалыг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, мөн бизнесийн аялал жуулчлал, амралтын аялал жуулчлалын хөгжлийн стратеги төлөвлөгөөг гаргах юм. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын мэргэжилтэн н.Гэрэлсайхан ярьж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жуулчдын тоо буурчээ  
Үзсэн: 1652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.254.127.xxx [122.254.127.xxx] 2015-09-09 08:59
боловсон жорлонгүй халуун ус усанд ордог газаргүй бол гадаадынхан нэг ирээд дахин ирэхгүй найз нөхөддөөч монголд очихыг уриалаххгүй
77.119.130.xxx [77.119.130.xxx] 2015-09-09 03:06
ITBERLIND tunsh ornoor orolzood böön böön juulchin böön böön nogoon övörtlööd irne geed l bsan????
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2015-09-08 20:31
Юуны түрүүнд муу хэлхээс илүү өөрсдөө чаж жуулчдыг татах вэ гэдгээ бодох ёстой жуулчны визтэй орж ирдэг хятад барилгачдын то буурсан юм байлгүй дээ
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2015-09-08 19:05
МОНГОЛД ИРСЭН ЖУУЛЧИДААС АХИЖ ИРЭХ ҮҮ? ГЭЖ АСУУХАД ИРЭХГҮЙ ГЭЖ ХАРИУЛДАГ ШҮҮ. МОНГОЛД ҮЗЭХ ЮМ БАЙХГҮЙ ГЭЖ ХАРИУЛДАГ ШҮҮҮҮҮ
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-09-08 18:58
Өнөө Батүүл даншиг хийгээд жуулчид 1 саяд хүрнэ гээд 500 сая төгрөгөөр гараа угаагаад байсан нь яасан бэ. Гүзээтэй хэдэн хар юм барилдсан болж, давих давхихгүй хэдэн морь тарлахад хэн үзнэ шэж ирэх вэ. Та нар худлаа мөнгө завших гэж л ингэж хөөрцөглөж байгаа юм.
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2015-09-08 18:07
manai uls shig uzel harah ymgui ,hariutslaggui ulsad hen irhiii.

Бидэнтэй нэгдээрэй