Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ "Монгол- Тайванийн бизнес эрхлэгчдийн хөгжлийн сан"-ийн гүйцэтгэх захирал Ё.Эрдэнэтуяа нар соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтран ажиллах хамгийн анхны эхлэл нь тус сангийн зүгээс Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт бөөрний дутагдлын өвчинг эмчлэх багаж, тоног төхөөрөмжийг / диализийн аппарат / хандивлах аж.
"Монгол-Тайванийн бизнес эрхлэгчдийн хөгжлийн сан" өмнө нь гурван аймагт уг төслийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ удаа Архангай аймагт хэрэгжүүлэхэд УИХ-ын гишүүн Б.Болор санаачилга гарган холбож өгчээ.
| Бөөрний дутагдлыг аймагтаа бүрэн эмчилдэг болно | ||
| Үзсэн: 457 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.