Шууд Chart

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ОХУ-д айлчилна

2015-09-08 17:39:01

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар энэ оны есдүгээр сарын 10-11-ний өдрүүдэд ОХУ-д айлчилна.

Айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай албан ёсны хэлэлцээ хийж, Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга С.Е.Донской, Хөдөө, аж ахуйн сайд А.Н.Ткачев нартай тус тус уулзаж, Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны явцыг дүгнэж, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх шинэ боломжийн талаар санал, мэдээлэл солилцож, хоёр талын хооронд яригдаж ирсэн зарим асуудлыг урагшлуулах, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлаар санал, мэдээлэл солилцох болно.


Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ОХУ-д айлчилна  
Үзсэн: 822 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй