Шууд Chart

Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дээшлүүлэх төслийг хэрэгжүүлнэ

2015-09-08 18:13:03

Манай улсын хэмжээнд цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байгаа. Тиймээс сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадалгүй шууд сургуульд элсэх сурагчид цөөнгүй байдаг байна.

Тэдний хувьд сургууль бол цоо шинэ орчин учраас дасан зохицоход нэлээд хүндрэл үүсдэг. Цаашлаад энэ нь сургалтын үйл явцад сөргөөр нөлөөлдөг аж. Тиймээс хүүхдийг ивээх сангаас "Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дээшлүүлж, сургуулийн чадавхийг бэхжүүлэх" төслийг хэрэгжүүлж байна.

Зургаан настай хүүхдүүд нэгдүгээр ангид ороод эхний үедээ гэрээ санаж уйлах, сургуулийн дүрэм журмыг дагаж мөрдөхгүй байх, эсвэл олон хүүхэдтэй харьцах учраа олохгүй байх зэргээр дасан зохицож чадахгүй байгаа нь анзаарагддаг байна. Ялангуяа сургуулийн өмнөх боловсрол эзэмшээгүй хүүхдүүдэд энэ нь түгээмэл ажиглагддаг гэж бага ангийн багш нар хэлж байна.

Нөхцөл байдал ийм байгаа учраас нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дээшлүүлж, сургуулийн чадавхийг бэхжүүлэх төслийг хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж эхэллээ. Японы гадаад хэргийн яамны санхүүжилттэй энэ төсөл Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 12 дугаар сургуульд хэрэгжихээр болжээ.

Энэ төсөл нь багш нарын ур чадварыг дээшлүүлэх, хүүхдүүдийн сургуульд дасан зохицох үйл явцыг дэмжих, эцэг,  эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, төслийн үр дүнд гарсан арга туршлагыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх гэсэн дөрвөн чиглэлээр хэрэгжих юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дээшлүүлэх төслийг хэрэгжүүлнэ  
Үзсэн: 524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй