Шууд Chart

"Төлбөрийн картын эрсдэлийн Олон улсын зөвлөгөөн-2015" зохион байгуулагдана

2015-09-09 16:47:37

Монгол Улсын төлбөрийн картын эрсдэл, түүний удирдлага, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, онол практик солилцох зорилгоор 2015 оны есдүгээр сарын 10-ны өдөр "Төлбөрийн картын эрсдэлийн Олон улсын зөвлөгөөн-2015"-ыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү зөвлөгөөнийг Монголбанк, Монголын Банкны Холбоо, банкууд, олон улсын төлбөрийн картын ЮнионПэй Интернейшнл байгууллага хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Зөвлөгөөнөөр Монгол Улсад тулгарч буй төлбөрийн картын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал, олон улсын туршлага, хамтын ажиллагааны  уялдаа  холбоог  сайжруулах  талаар  хэлэлцэн  тодорхой  санал,  шийдлийг эрэлхийлэх, гарсан үнэтэй санал, зөвлөмжийг холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад хүргүүлж хамтран ажиллана.

Зөвлөгөөн нь танилцуулга, олон улсын туршлага судлах семинар, хэлэлцүүлэг гэсэн гурван хэлбэрээр нэгэн зэрэг явагдана. Бодлого тодорхойлогч төрийн байгууллагууд болон оролцогч талуудын гүйцэтгэх удирдлагууд оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулагдах бөгөөд төлбөрийн картын эрсдлийн талаар тулгарч буй асуудлуудын гарцыг тодорхойлох, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар хэлэлцэж, шийдвэрлэх юм.

Тус зөвлөгөөнд холбогдох төрийн байгууллага болон олон улсын байгууллага, банкуудын 120 гаруй төлөөлөл оролцоно гэж Монголбанкнаас мэдээллээ.


"Төлбөрийн картын эрсдэлийн Олон улсын зөвлөгөөн-2015" зохион байгуулагдана  
Үзсэн: 650 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй