Шууд Chart

Зүүн бүсийн сургалт Сүхбаатар аймагт болж байна

2015-09-10 11:09:03

"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн шинэчлэл, хэрэгжилт" зүүн бүсийн сургалт Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо энэ сарын 9-11-ний өдрүүдэд болж байна.

УИХ-ын хаврын чуулганаар "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулж буй уг бүсийн сургалтад Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирлын орлогч Ц.Эрдэнэбаатар нар болон Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр аймгийн ХАБЭА-н зөвлөлийн дарга, Хөдөлмөрийн хэлтсийн дарга, Нийгмийн даатгалын байцаагч, Хөдөлмөрийн харилцаа, ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтнүүд, аймгуудын ҮЭХ, АОЭНХ-ны төлөөлөл 80 орчим хүн оролцож байна. Сургалтаар хуулийн өөрчлөлт шинэчлэлтийг танилцуулж, ХАБЭА-н аймгийн зөвлөлийн ажлын чиглэл, анхаарах асуудал, ХАБЭА-н тогтолцоог бэхжүүлэхэд түншлэгч талуудын оролцоо, Нийгмийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, Уул уурхайн салбарт ХАБЭА, Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний бодлогын хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх юм.

Б.Энхтуяа /Сүхбаатар аймаг/

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зүүн бүсийн сургалт Сүхбаатар аймагт болж байна  
Үзсэн: 811 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй