Шууд Chart

Гадаад валютын ээлжит дуудлага худалдаа боллоо

2015-09-10 11:33:15

Өнөөдрийн буюу 2015 оны есдүгээр сарын 10-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудаас ирүүлсэн 1991.01-1999.0 төгрөгийн ханшаар 33.0 сая ам.доллар худалдан авах, 310.01-312.0 төгрөгийн ханшаар 121.0 сая юань худалдан авах саналыг үндэслэн, Монголбанк 10.6 сая ам.долларыг 1996.01 төгрөгийн хаалтын ханшаар, 61.0 сая юанийг 310.8 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалдав.

Энэ өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 52.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 15.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.


Тодруулга, Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. 

Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.

Эх сурвалж: mongolbank.mn


Гадаад валютын ээлжит дуудлага худалдаа боллоо  
Үзсэн: 772 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
205.204.85.xxx [205.204.85.xxx] 2015-11-24 02:11
Ноцтой хувь хүмүүс Сайн байна уу. Би 3% нь боломжийн хүүтэй танд хүртэл € 10 000 нь € 16 сая, богино, дунд, урт хугацаанд зээл олгох бэлэн байна. Баригдсан нь та хэрэгтэй? Таны төсөл болон бизнес санхүүжүүлэх? Орон сууц худалдан авах? Нь автомашин эсвэл өөрийн оршин зохион? Таны өр буюу төлбөрөө төлөх? Би 3% -ийн хүүтэй зээлдүүлсэн мөнгөө төлөх чадвартай хүн бүрт зээл. Хэрэгцээтэй бүх хүмүүсийн хувьд, намайг паалантай үгүй биш холбоо барина уу: optcredit5@gmail.com та бүхэнд баярлалаа

Бидэнтэй нэгдээрэй