![](/uploads/201509/news/thumb/514f923d373505af02eca47ef5e37194_x3.jpg)
Иргэний нисэхийн ерөнхий газраас Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Дорноговь аймгийн Сайхандулаан суманд шинээр нэмж ажиглалтын хоёр станц суурилуулан, өнөөдрөөс үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.
Манай улс иргэний нисэхийн салбараа хөгжлийн шинэ түвшинд хүргэхийн тулд нисэхийн аюулгүй ажиллагааг сайжруулах дэвшилтэт тоног төхөөрөмж, арга аргачлалыг нэвтрүүлэх, оролцогч талуудын ашиг сонирхолд нийцсэн агаарын зайг зохион байгуулах томоохон хэмжээний төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь болох дээд агаарын зайд ажиглалтын систем нэвтрүүлэх ажлыг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ удаагийн шинээр ашиглалтад оруулсан 2 радартай нийлээд нийт 7 ажиглалтын станцтай боллоо.
Ингэснээр манай улсын дээд агаарын зайн радарын бүрхэлт сайжирч, өгөгдлийг илүү нарийвчлалтай хянах чадамжтай болж байгаабөгөөд нийт агаарын зайн ажиглалтын бүрхэлт 80 хувьд хүрч, өнгөрөлтийн нислэгийн 90 хувийг ажиглалтын удирдлагаар хангах боломжтой болж байгаа юм гэж Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.
Шинээр ажиглалтын хоёр станц ашиглалтад орууллаа | ||
Үзсэн: 1371 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.