“Марко Поло” кинонд оролцон тоглосон жүжигчид өнөө өглөө эх орондоо ирлээ. Монгол Улсаас 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг Унгар улсад болсон зураг авалтад очиж оролцсон юм. Монголчуудын нүүдэлчин ахуй амьдрал, зан заншлыг дэлхийн 50 сая үзэгчийн хүртээл болгох зорилготой "Марко Поло" киноны дараагийн зураг авалт Малайз улсад үргэлжилнэ.
АНУ-ын Нэфтликс компанийн хөрөнгө оруулалтаар бүтээж байгаа “Марко Поло” киноны зураг авалтад мэргэжлийн жүжигчдээс гадна Унгар улсад амьдарч байгаа 300 гаруй монгол хүн оролцон тоглосон байна. Соёлын тэргүүний ажилтан А.Цэгмидийн хувьд гол дүрд тоглоогүй ч өөрийн хувирсан 7 дүрээрээ Монгол хүний онцлог, өвөрмөц байдлыг товойлгон үзүүлэхийг зорьсон ажээ.

| “Марко Поло” кинонд тоглосон монгол жүжигчид ирлээ | ||
| Үзсэн: 666 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.