Шууд Chart

Тэжээлийн доройтолтой хүүхдүүдийг сувилж эхэллээ

2015-09-10 15:40:37

Дорнод аймгийн эдийн засаг, нийгмийн 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан “Тэжээлийн доройтолтой суурь өвчтэй хүүхдийг сувилалд эмчлэн сувилах” ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Дөлгөөн энх” ХХК өөрийн бааз суурийг түшиглэн “Тэмүүлэл” хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвтэй хамтран хэрэгжүүлж эхэллээ. 

Эрүүл мэндийн газар өрхийн эмнэлгүүд зорилтот бүлгийн хүүхдийн судалгааг гаргаж сувиллын эхний ээлжинд Хэрлэн сумын 10 багийн тэжээлийн доройтолтой суурь өвчтэй, асаргаа сувилгаа дутмаг 1-5 настай 65 хүүхдэд хоол тэжээл, эмийн бус аргаар нөхөн сэргээх, чийрэгжүүлэн эмчлэн сувилах ажил хийгдэж байна. Эмчилгээнд хүчилтөрөгчийн коктейль, тосон бариа иллэг хийх, өдөр оройдоо сүү цагаан идээ, шар ус, ясны шөл, хар цайнд оруулах байгалийн бусад хүчин зүйлсийг ашиглан үйлчилгээг үзүүлж байна.
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тэжээлийн доройтолтой хүүхдүүдийг сувилж эхэллээ  
Үзсэн: 585 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй