Шууд Chart

Орон гэргүй иргэдэд тусламж үзүүлэх 150 сая төгрөгийг төсөвт суулгажээ

2015-09-10 15:59:37

Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас орон гэргүй иргэдэд дэмжлэг тусламж үзүүлэх зорилгоор энэ онд 150 сая төгрөгийг төсөвт суулгасан байна. Өнгөрсөн жил нийт 45 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 23 иргэнд гэр олгож байсан бол энэ онд орон гэргүй иргэдэд дэмжлэг үзүүлэх хөрөнгө өмнөх жилээс илүү тусгагдсан учраас 85 иргэнд гэр олгожээ.

Аймгийн иргэдийн хурлаас нийт 150 сая төгрөг энэ ажилд зориулан баталсан. Харин сонгон шалгаруулалтаар нийт 140 сая төгрөгөөр 85 гэрийг авсан байна.

Энэ жилийн байдлаар аймгийн хэмжээнд орон гэртэй болохыг хүссэн 270 орчим иргэд өргөдөл ирүүлсэн байна. Аймаг орон нутгийн зүгээс батлагдсан төсвийн хүрээнд аль болох олон иргэнийг хамруулахыг зорьж өргөдөл ирүүлсэн иргэдийн дунд давхар судалгаа явуулж хүнд нөхцөлд амьдарч байгаа иргэдийг сонгон гэр олгох ажлыг зохион байгууллаа. Орон гэртэй болсон 85 өрхийн цаана орон гэргүй 200 орчим иргэн үлдэж байгаа бөгөөд эдгээр иргэдийн асуудлыг шийдвэрлэхээр ирэх жилээс төрийн түрээсийн байр арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх юм байна. Жил бүр улсын төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулан хийгдэж байгаа гэр олгох ажил тусгай гэрээний хүрээнд хийгддэг учраас гэр олгосон айл өрхүүдэд түүвэр хэлбэрээр гэрээний хэрэгжилтийг хянадаг байна. Зарим тохиолдолд орон нутгаас үнэ төлбөргүй олгосон гэрийг зохистой ашиглаж чадалгүй зарж үрэх явдал гарч байсан ч сүүлийн жилүүдэд ийм тохиолдол гараагүй гэдгийг хэллээ. Түүнчлэн төрөөс олгож байгаа гэрийн чанарт тендер зарлах үеэс эхлэн тодорхой шалгууруудыг тавьсан учраас бага таван ханат гэрт тохирсон бүх шаардлагыг хангах гэрийг авсан гэдгийг онцоллоо.

Х.Пүрэвпэлжээ /Орхон аймаг/

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орон гэргүй иргэдэд тусламж үзүүлэх 150 сая төгрөгийг төсөвт суулгажээ  
Үзсэн: 462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй