Засгийн газраас уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ найм дахь жилдээ есдүгээр сарын 18-24-ны өдрүүдэд болох гэж байна. Тус арга хэмжээ “Алтан намар”-2013” шинэ ургацын баяр, “Эрүүл хүнс-2013” хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Шилмэл мал-2013” гэсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд ургац, хүнсний худалдаа “Дүнжингарав” худалдааны төвд, “Шилмэл мал” үзэсгэлэн худалдаа “Хүй долоон худаг”-т болох юм байна. “Шилмэл мал” хэсэгт шилмэл малыг дуудлага худалдаанд оруулж үнэ хаялцуулах, малын тэжээл, эм, ном товхимол худалдана. “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ нь хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс, ногоо, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүн дээжийг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх, төрийн болон төрийн бус байгууллага, компаниудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох зорилготой юм. “Намрын ногоон өдрүүд”-ийн төгсгөлд салбарын шилдгүүдийг шалгаруулна.
“Намрын ногоон өдрүүд 2013” үзэсгэлэн худалдаа долоо хоног үргэлжилнэ | ||
Үзсэн: 1626 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.