Шууд Chart

Сүхбаатар аймагт Автотээврийн 90 жилийн ойг тэмдэглэж байна

2015-09-11 13:21:12

Эдүгээ 21 дүгээр зууны арван тав дахь онд Монгол Улсад моторт тээврийн үүсэл, замнал, хөгжлийн 90 жилийн ой тохиож байна. 1925 оны долоодугаар сарын 15-нд “Монгол Улсын тээх нэвтрүүлэх газар” хэмээх анхны механикжсан тээврийн байгууллага байгуулагдаж байжээ.

Сүхбаатар аймгийн хувьд 1949 оны Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 153-35 тоот тогтоолоор “Газ-51” маркийн зургаан автомашинтай 20 гаруй ажилчин, албан хаагчтай “Авто өртөө” байгуулагдсан тэр үеэс Сүхбаатар аймгийн авто тээврийн байгууллагын түүхэн замнал эхэлсэн байдаг.

Монгол Улсад авто тээврийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг Сүхбаатар аймаг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Д.Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөснөөр өнөөдрийн үйл ажиллагаа эхэллээ.

Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Сүхбаатарын талбайд хуучин цагийн болон шинэ үеийн авто машин, тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн парад боллоо. Үргэлжлүүлэн авто тээврийн байгууллагуудын дунд “АВТОТЭЭВЭР-90” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг, хүнд даацын машины жолооч нарын ур чадварын үзүүлэх тоглолт, уран жолоодлогын тэмцээн, хуучин цагийн болон шинэ үеийн авто машины үзэсгэлэн болно.

Б.Энхтуяа /Сүхбаатар аймаг/

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сүхбаатар аймагт Автотээврийн 90 жилийн ойг тэмдэглэж байна  
Үзсэн: 937 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй