Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнөөр өнгөрсөн 14 хоногт нийслэлд гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаар хэлэлцлээ. Энэ хугацаанд Цагдаагийн газарт 695 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 32,8 хувиар нэмэгдсэн байна. Нийслэлийн Замын цагдаагийн газарт бүртгэгдсэн зам тээврийн осол, гэмт хэргийн гаралтын тоо буурсан ч зам тээврийн ослоор амь насаа алдсан иргэдийн тоо 38,4 хувиар өссөн байна. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Гэмт хэргийн гаралт нэмэгдсэнтэй холбогдуулан шөнийн цэнгээний газрууд хууль дүрмээ баримтлан ажиллах, удаа дараа хууль зөрчвөл дулаан, цахилгааны хэрэглээг нь хязгаарлах, гэмт хэргийн гаралтын шалтгаан нөхцлийг тодорхойлж, багц арга хэмжээг авч хэрэгжүүлэх"-ийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болголоо.
Хууль зөрчсөн цэнгээний газрын цахилгаан, дулааныг хязгаарлана | ||
Үзсэн: 1265 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.