Шууд Chart

Улсын нэгдүгээр төв эмнэлэг фитнес-бялдаржуулах төвтэй болжээ

2015-09-11 17:26:16

90 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Улсын нэгдүгээр төв эмнэлэг ойн баярынхаа хүрээнд эмчилгээ үйлчилгээгээ сайжруулж, чанаржуулахын зэрэгцээ эмч мэргэжилтнүүд, ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Түүний нэг болох фитнес-бялдаржуулах төвийг өнөөдөр нээлээ.

Олон цагаар жижүүрлэн ажилладаг эмч мэргэжилтнүүдийн хувьд тэр бүр өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаараад байх цаг заваар хомс байдаг. Тиймээс өвчтөнүүддээ санаа тавихаас гадна ажлын байрандаа дасгал хөдөлгөөн хийх, амрах танхим хэрэгтэй байсан гэж тэд ярьж байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Бямбадорж “90 жилийн ойн хүрээнд бодит ажил хэрэг болгож байгаа төсөл хөтөлбөр олон бий. Бүтээлч ажлуудаа бүтэн жилийн турш хийж, хэрэгжүүлэхээр хуваарь гарган ажиллаж байна” гэж ярьсан юм. 
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Улсын нэгдүгээр төв эмнэлэг фитнес-бялдаржуулах төвтэй болжээ  
Үзсэн: 781 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй