"Гал үндэстэн" холбоо цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд одоогоос хоёр жилийн өмнө буюу 2013 оны есдүгээр сарын 16-нд баригдаж хоригдсон нөхдөө, юуны төлөө тэмцэж байсныг сануулахыг хүссэн байна. Урт нэртэй хууль хэрэгжихгүй байгааг шүүмжилж газар шорооныхоо төлөө тэмцэж явсан Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар нарыг Өршөөлийн хуульд хамруулах учиртай гэдгийг ч энэ үеэр сануулж байсан юм. “Гал үндэстэн” холбооны дэд тэргүүн Я.Хундаганай “Өнөөдөр улс орны эдийн засаг төрийн тогтворгүй байдал хэрээс хэтэрлээ. Үндсэн хуулийг зөрчсөн олон хууль үйлдвэрлэж, ард иргэдийн амьдралыг улам бүр дордуулсаар байна. Тавантолгойн ордын асуудлыг ард түмнээс нууцаар хэлэлцэж байгаа бөгөөд Дорнод аймгийн Халх гол сум тэр чигтээ гадны хөлд сүйдлээ” гэж ярилаа.
Түүнчлэн “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар нар өнөөдрийг хүртэл хоригдож байна. Өршөөлийн хуулиар тэднийг суллах эсэх нь тодорхойгүй байгаа. Тиймээс газар шорооныхоо төлөө тэмцсэн хүмүүсээ суллахыг Монгол Улсын Засгийн газраас шаардаж байна" гэсэн юм.
| Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар нарыг өршөөлийн хуульд хамруулах ёстой гэв | ||
| Үзсэн: 815 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.