![](/uploads/201509/news/thumb/457b3849113f6a29ca88ca3a955bd9b4_x3.jpg)
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 22 дугаар хуралдаан энэ сарын 11-нд болж нийт есөн асуудал хэлэлцлээ. Тухайлбал, “Даатгалын компанийн активыг ангилах, эрсдлийн сан байгуулах журам"-г хэлэлцэн баталлаа. Даатгалын тухай хууль, СЗХорооноос баталсан "Ердийн даатгагчийн төлбөрийн чадварыг тооцох журам", "Ердийн даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлага"-ын дагуу даатгалын компаниуд нь өөрийн хөрөнгө болон нөөц санг зээл, авлага, үндсэн хөрөнгө, үнэт цаас, хувьцаа, хадгаламж хэлбэрээр байршуулах боломжтой байдаг.
Гэвч дээрх хэлбэрээр хийгдсэн хөрөнгө оруулалт, активуудын чанарыг тодорхойлох, үнэлэх эрхзүйн акт байхгүй байсан юм. Иймд дээрх журам батлагдсанаар даатгалын компаниудын хөрөнгө оруулалтыг үнэлж шаардлагатай тохиодлолд эрсдлийн сан байгуулах боломжтой болж байгаа юм. Мөн тус хуралдаанаар “Даатгагчийн нягтлан бодох бүртгэлийн заавар”-ыг шинэчлэн баталлаа.
Ингэснээр даатгалын компаниуд Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт /НББОУС/ болон Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт /СТОУС/-д нийцүүлэн нягтлан бодох бүртгэлээ хөтөлж, санхүүгийн тайланг бэлтгэн гаргах боломжтой боллоо. Даатгагчийн үйл ажиллагааг дэмжих, өргөжүүлэх чиглэлээр томоохон өөрчлөлтүүд тусгагдсан Даатгагчийн нягтлан бодох бүртгэлийн заавар нь 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Даатгалын компаниудын хөрөнгө оруулалтын эрсдлийг үнэлдэг боллоо | ||
Үзсэн: 909 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.