Шууд Chart

Авлигатай тэмцэх газар, АНУ-ын Азийн сан хамтран ажиллаж эхэллээ

2013-09-09 15:25:10

Өнөөдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Бат-Үүл, Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд, АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдбер хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 2013 оноос Нийслэлийн эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газраас авлига, хүнд суртлаас сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байгаа юм. Нийслэлийн хамгийн их үйлчлүүлэгчтэй дээрх байгууллагуудын авлигатай тэмцэх төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс Авлигатай тэмцэх газар болон АНУ-ын Азийн сан ийнхүү хамтран ажиллаж эхэллээ. Хамтын ажиллагааг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр АНУ-ын Азийн сангийн хэрэгжүүлж буй “Монгол улсад Засаглал ил тод байдлыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байна. Ноён Э.Бат-Үүлийн хэлснээр энэ ажлыг зоримог, үр дүнтэй хэрэгжүүлж төрийн үйлчилгээ үзүүлдэг албан хаагчдын хоноцын сэтгэлээр ханддаг байдлыг арилгах гэнэ. Мөн Нийслэлийн Засаг дарга анх удаа барилга байгууламж барих зөвшөөрөл олгохдоо иргэд, аж ахуйн нэгж байгууллагын санал гомдлыг үндэслэн нээлттэйгээр хэлэлцэн шийдвэрлэж байгаа гэнэ. Ингэснээр Нийслэл хотын иргэдэд ил тод, нээлттэй, түргэн шуурхай, шударга төрийн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны хэв маяг болон хариуцлага хяналтын тогтолцоог бий болгох, улмаар хүнд суртал, сонирхлын зөрчил, авлигаас сэргийлэх юм.

 
Нийтэлсэн: Б.Баярт

Авлигатай тэмцэх газар, АНУ-ын Азийн сан хамтран ажиллаж эхэллээ  
Үзсэн: 1770 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй