2008 оноос чацаргана тариалж эхэлсэн “Хаан жимс” компани өнөөдөр Увс, Сэлэнгэ, Төв аймагт нийтдээ 170 гаруй га талбайд чацаргана тариалж, 70 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. “Хаан жимс” компанийнхан олон улсын стандартад нийцсэн техник технологиор жимсээ боловсруулж, дотооддоо болон гадаадад бүтээгдэхүүнээ нийлүүлэхийг зорин ажиллаж байгаа юм байна. Энэ жил ОХУ-аас оруулж ирсэн 7 сортын чацаргана тариалжээ.
“Хаан жимс” компанийн захирал Д.Гэрэлхүү “Чацарганы мод ойролцоогоор 70-75 жил насалдаг. Эхний 3-5 жил арчилгаа их шаарддаг ч бүрэн ургасан хойноо 10-15 жил үр жимсээ өгдөг юм. Бид зургаа дахь жилдээ “Чацарганы баяр”-аа тэмдэглэж байна. Манай компанийн хувьд энэ жил 12 тонн чацаргана хурааж авах төлөвлөгөөтэй байгаа” хэмээн ярилаа.
| “Хаан жимс” компани 70 гаруй иргэнийг ажлын байраар хангажээ | ||
| Үзсэн: 1673 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.