Манай улс 18 дахь жилдээ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэх гэж байна. Үйл явдал 09 сарын 10-ны өглөө 9.00 цагаас Сонгинохайрхан ууланд байрлах Хэлмэгдэгсдийн булшинд хүндэтгэл үзүүлснээр эхэлнэ. Дараа нь 13.00 цагт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын төв хөшөөнд өргөх юм байна. Энэ өдөр улс төрийн хэрэгт хэлмэгдэгсдийн музей үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд хэлмэгдэгчид, тэдний гэр бүлийн төлөөлөлтэй уулзалт хийнэ. Мөн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс, Монголын залуучуудын холбоо, Оюунлиг буддист нийгэмлэгтэй хамтран 1000 залуучуудыг хамруулсан Флаш моб буюу бясалгалын үйл ажиллагаа зохион байгуулна гэж Комиссын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Маргааш хэлмэгдэгсдийг дурсах өдөр | ||
Үзсэн: 1742 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.