“Орон нутагт нь ашигт малтмал олборлодог болон бусад төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдээс хандив тусламж авч, үүнийхээ төлөө тухайн компанид давуу талтай шийдвэр гаргасан” гэх хэрэгт сум орон нутгийн удирдлагууд холбогдох нь их байдаг. Тиймээс санаатай болон санаандгүй байдлаар хууль бус хандив авахгүй байхыг АТГ-аас анхааруулж байна.
Тодруулбал, АТГ-аас хийсэн шалгалтаар Завхан аймагт “Ган шугам” компани 3 сая төгрөгийн хандив өгөөд 19 сая 800 мянга болон 30 сая төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг орон нутгийн удирдлагуудтай байгуулсан бол Төв аймгийн Жаргалант суманд БНХАУ-ын “Тэн Хун” компани 141 сая 500 мянган төгрөгийн хандив өгч газар эзэмших эрхээ 5 жилээр сунгуулжээ. Энэ мэт жишээнүүд нэлээд байна.
Тиймээс яг ямар тохиолдолд хандив авч болох ямар үед авах ёсгүйг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, Соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Б.Тэрбиш “Аж ахуйн нэгж болон Орон нутгийн удирдлагууд нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж болно. Гэхдээ хандив авсан бол тухайн ААН-тэй холбоотой ямар нэг шийдвэрийг хоёр жилийн хугацаанд гаргаж болохгүй гэсэн хууль байдаг. Хэдийгээр байгалийн баялгийг нь олборлож ашиг олж байгаа бол тухайн компани орон нутгийн хөгжилд хувь нэмэр болж хандив тусламж үзүүлэх нь зүйн хэрэг. Гэхдээ үүнийг өөртөө ашигтай шийдвэр гаргуулсны төлбөр болгож болохгүй” хэмээн ярилаа.
| АТГ-аас санаатай болон санаандгүйгээр хандив авахгүй байхыг анхааруулав | ||
| Үзсэн: 1451 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.