Шууд Chart

Панамын сувгийн хязгаарлалтыг түр хойшлуулахаар болжээ

2015-09-14 15:18:48

Панамын албаныхан энэ сарын 8-ны өдрөөс эхлэн ган гачгийн улмаас усны түвшин нь буурсан далайгаар том оврын ачаа тээврийн онгоцууд ачаа тээвэрлэхийг хориглоно гэдгээ өнгөрөгч сард мэдэгдсэн юм. Гэхдээ сүүлийн өдрүүдэд Панамын сувагт усархаг бороо орж, далайн усны түвшин нэмэгдсэн учраас ачаа тээврийн хязгаарлалтыг түр хойшлуулахаар болсон байна. Гэхдээ зарим эрх баригч далайн усны түвшин хязгаарыг цуцлахаар хэмжээнд нэмэгдээгүй. Иймд Панамд удахгүй хуурайшилтын улирал эхлэхээр далайн тээврийг хязгаарлахаас аргагүй болно гэдгээ анхааруулжээ. 

Энэ жил тохиосон Эль Ниньо буюу цаг агаарын онц аюултай үзэгдлийн уршгаар Панамын сувгийн далайн усны түвшин огцом буурчээ. Цаг агаарын аюултай энэ үзэгдлээс үүдэн Панамын сувгийн усны түвшин багассан тохиолдол 1997-1998 оны хооронд болж байжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Панамын сувгийн хязгаарлалтыг түр хойшлуулахаар болжээ  
Үзсэн: 845 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй