Шууд Chart

Сайд Л.Пүрэвсүрэн Норвегийн Вант Улсад айлчилна

2015-09-14 15:57:00

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Норвегийн Вант Улсад 2015 оны есдугаар сарын 14-нд албан ёсны айлчлал хийж, мөн сарын 15-16-нд Шведийн Вант Улсын нийслэл Стокгольм хотноо болох Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн 20 жилийн ойн арга хэмжээнд оролцоно.

Норвеги Улсад хийх айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тус улсын Парламентын дэд дарга хатагтай Марит Нибаккт бараалхаж, Гадаад хэргийн сайд Бёрге Брендэ, Сангийн дэд сайд Пол Бьёрнстад нартай тус тус уулзахаар төлөвлөж байна.


Сайд Л.Пүрэвсүрэн Норвегийн Вант Улсад айлчилна  
Үзсэн: 859 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй