Шууд Chart

Чилид мөргөлдөөн болжээ

2015-09-14 15:22:12

Өчигдөр Чилийн нийслэл Сантьяго хотноо цэргийн эргэлт болсны 42 жилийн ойг тэмдэглэх ёслолын үеэр мөргөлдөөн үүсчээ. Түүхт ойн хүрээнд гудамж, талбайд жагсаал хийж байсан иргэд цагдаа нар руу хатуу биет шидэн, гудамжинд гал тавьсан байна. Жагсагчдын эсэргүүцэл хүчирхийллийн шинжтэй болсон учраас Сантьяго хотын хэв журмынхан тэдний эсрэг даралттай ус, нулимс асгаруулагч хий ашиглажээ. Чилийн зарим иргэн жил бүр төрийн эргэлтийг эргэн дурсаж, тухайн үеийн цэргийн эрхт дархатнуудыг буруутгах хандлага гаргаж ирсэн байна.

Энэ жилийн хувьд жагсагчид эхлээд тайван жагсаал хийсэн ч эцэстээ цэрэг, цагдаагийнхныг эсэргүүцэх, тэдэн рүү хүч хэрэглэх хандлага гаргаснаар ийнхүү мөргөлдөөнд хүрчээ.

1973 оны есдүгээр сарын 11-нд Чилийн армийн хуурай замын командлагч, генерал Аугусто Пиночетын удирдсан цэрэг, армийнхан ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч Сальвадор Альендег хөнөөж, төрийн эрхийг авсан түүхтэй. Энэ үеэс Чилийг дарангуйлагч гэгддэг генерал Аугусто Пиночет 17 жил төрийн эрхийг барьжээ. Пиночетын дэглэмийн хугацаанд Чилид улс төрийн шалтгаанаар хоригдох, тамлан зовоох ял зэргээс  үүдэн 40 гаруй мянган хүн амь үрэгдсэн гэсэн баримт байдаг юм. 
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Чилид мөргөлдөөн болжээ  
Үзсэн: 536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй