Шууд Chart

“Хуйвалдахын эсрэг тунхаглал” үйлджээ

2015-09-14 15:45:54

Иргэний нийгмийн байгууллагууд хамтарч “Хуйвалдахын эсрэг тунхаглал” бүтээсэн байна. Энэ тунхаглал нь НҮБ-аас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Монгол Улсын үндсэн хуулиар олгосон эрхийг хангахад чиглэгдсэн гэж болно. Ингэснээр төрийн хүнд суртал тодорхой хувиар буурна гэж тэд үзэж байгаа юм.

Иргэний шударга шүүх төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт “Хуйвалдахын эсрэг тунхагт бүх нийтээрээ нэгдэхийг уриалж байна. Энэхүү тунхаглалд нэгдсэнээр Монголын төрд байгаа аливаа хуйвалдаан, луйвар, алдаа, завхралын эсрэг бид нийлж чадна гэсэн үг. Ингэж байж төрийн хязгааргүй эрх мэдэлд ард түмэн хяналт тавина” гэлээ.
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Хуйвалдахын эсрэг тунхаглал” үйлджээ  
Үзсэн: 882 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй