Угсаатны судалгааны салбар үүсч хөгжсөний 30 жилийн ойд зориулсан С.Бадамхатаны нэрэмжит "Монгол дахь угсаатны судалгааны шинжлэх ухаан-Өнгөрсөн, одоо, ирээдүй" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг есдүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд зохион явуулж байна.
Энэхүү хуралд Японы угсаатны зүйн үндэсний музей, Кембрижийн их сургууль, ХБНГУ-ын Режинсбургийн их сургууль зэрэг хэд хэдэн их сургуулиас гадна ОХУ-ын ШУА-ийн Монгол, Түвд, Будда судлалын хүрээлэнгийн нэр хүндтэй судлаач, мэргэжилтнүүд ирж, судалгааны үр дүнгээ танилцуулж байна.
Эрдэм шинжилгээний хурал нь орчин үеийн Угсаатны зүйн судалгааны салбар үүсч хөгжсөний 60 гаруй жилийн үр дүнг хэлэлцэж, Монголд орчин үеийн угсаатны судлал үүсч хөгжиж буй үйл явц, судлал, цаашдын чиг хандлагыг тодруулах зорилготой юм.
| Угсаатны зүйн эрдэм шинжилгээний хурал болж байна | ||
| Үзсэн: 503 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.