Шууд Chart

Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай гэж үзлээ

2015-09-15 14:07:15

Уул уурхайн сайд Р.Жигжид Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын ордын үйл ажиллагаатай  танилцжээ. Тус ордод УИХ-аас төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоогоогүй тул олборлолтын үйл ажиллагаа явагдаагүй байна.

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон мэргэжлийн байгууллага “Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд археологийн олдвор байхгүй гэсэн дүгнэлт гаргажээ.  Хууль бусаар алт олборлогчид тус ордод олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ сарын 10-11-нд шилжих шөнө 300 гаруй хүн орд газарт хууль бусаар нэвтэрч, нэг иргэн шороонд дарагдан эмнэлэгт хүргэгдсэн байна.

Орон нутгийн удирдлага болон иргэд хууль бус олборлолтыг зогсоох талаар холбогдох газруудад санал хүргүүлсээр байна. Гацууртын ордыг ашиглахад бэлэн болсон бөгөөд хууль, эрх зүйн байдлаас шалтгаалан компани үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаагаас хууль бусаар олборлох  нөхцөл үүсч, улсад орох татвар, хураамж төлөгдөхгүй байгаа юм. Иймд Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.


Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай гэж үзлээ  
Үзсэн: 741 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй