Шууд Chart

Дорноговь аймаг 2009-2015 онд боловсролын салбарт нийт 25 тэрбум төгрөг зарцуулжээ

2015-09-15 17:14:08

Манай улс төсвийн орлогынхоо дөрвөн төгрөг тутмын нэгийг боловсролын салбарт зарцуулж байгаа. Засгийн газрын энэ бодлогыг Дорноговь аймгийнхан ч мөн дэмжиж, сүүлийн үед хүн амынхаа боловсрол, нийгмийн хөгжилд хөрөнгө оруулалтыг түлхүү хийж байгаа юм байна.

Дорноговьчууд 2009-2015 онд боловсролын салбарт нийт 25 тэрбум төгрөг зарцуулжээ. Үүнд 15 цэцэрлэг, гурван сургууль, есөн дотуур байр барьж ашиглалтад оруулсан байна. Мөн энэ оны 10 дугаар сард дөрвөн цэцэрлэг ашиглалтад оруулах ажил явагдаж байгаа юм байна.

Тус аймаг нь нийт 39 цэцэрлэгтэй, энэ хичээлийн жилд нийт цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 90 гаруй хувийг нь цэцэрлэгт хамруулж чадсан байна. Тус аймгийнхан сүүлийн үед багш нараа чадваржуулах, хөгжүүлэх, тал дээр голлон анхаарч байгаагаа онцлон хэлж байлаа.

Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 22 сургууль хичээллэж, 12 мянга орчим хүүхэд суралцаж байна. Цөм хөтөлбөрийн хүрээнд сургууль бүр өөрсдийн онцлог сургалтын арга барилыг нэвтрүүлж эхэлжээ. Тухайлбал, тус аймгийн 5 сургуулийнхан аливаа зүйлийг хүүхдүүд өөрсдөө хийх боломжийг олгохоос гадна, чи чадна гэсэн итгэл үнэмшлийг сурагчдад төрүүлж өгөх замаар сургалтаа явуулдаг гэлээ. Энэ нь сурагчдыг тухайн хичээлдээ сонирхолтой болгох, өөрсдийн санаагаа чөлөөтэй илэрхийлэхэд дөхөм болдог байна.

Харин Дорноговь аймгийн хэмжээнд цэцэрлэгийн багшийн хүрэлцээ дутмаг байгааг аймгийн Боловсролын газрын дарга онцолсон. Ялангуяа технологи, дуу хөгжмийн багшийн хэрэгцээ их байдаг гэлээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дорноговь аймаг 2009-2015 онд боловсролын салбарт нийт 25 тэрбум төгрөг зарцуулжээ  
Үзсэн: 822 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй