“Шинэ Монгол” дээд сургуулийн оюутнууд Төв аймгийн Угтаал суманд очиж, тариа хураадаг болсоор хоёр жил болжээ. Энэ жил 1-2 курсын 60 гаруй оюутан намрын ажилд оролцохоор тариан талбайг зорилоо.
Тэд 14 хоногийн турш тариан талбайд ажиллаж, тариаланчдын их ажилд туслах юм. “Шинэ Монгол” их сургуулийн оюутнууд “Намрын ажлын эхний гурван хоногт ядрахаас эхлээд олон бэрхшээл гардаг. Ажил урагшлах, эсвэл хойшлох нь хамт олны хичээл зүтгэлээс шалтгаалдаг учраас тариан талбайд аминч үзэл гэж байдаггүй. Хүн байх, найз нөхдөө хайрлах, хөдөлмөрийн амтыг мэдрэх, асуудлаа шийдэж сурах гээд намрын ажил оюутнуудад амьдралын том сургууль болдог” хэмээн ярьж байлаа.
| Оюутнууд тариа хураана | ||
| Үзсэн: 1666 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.